Харшлын эсрэг хамтдаа уриан дор "Шарилжгүй Сонгинохайрхан" аян зарлав
Үйл явдал
/
2024-07-29

Харшлын эсрэг хамтдаа уриан дор Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас “ШАРИЛЖГҮЙ СОНГИНОХАЙРХАН” аяныг өнөөдрөөс /2024.07.29/ эхлүүллээ. Аяныг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нээж үг хэлэхдээ, “Хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аяны гол зорилго нь харшлын эсрэг хамтдаа уриан дор иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой юм. СХД-ийн 43 хороонд иргэдийн бүлгийн 185 ажилтан хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалгад үүссэн хог хаягдал, шарилжийг цэвэрлэж, ая тухтай цэвэр орчныг бүрдүүлнэ. Иймд хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд “ШАРИЛЖГҮЙ СОНГИНОХАЙРХАН” аянд нэгдэж орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний зам дагуу ургасан шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэх, устгах ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна” гэлээ. Дашрамд дурдахад уг аяны нээлтийн үеэр гэрээтээр ажиллах нийт ажилчдад зориулалтын хадуур, маск, бээлий зэрэг хөдөлмөрийн багаж хэрэгслийг хүлээлгэн өгөв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.72.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.