GO MONGOLIA ҮНДЭСНИЙ БРЭНДЭЭР ДАМЖУУЛАН МОНГОЛ УЛСЫГ СИСТЕМТЭЙГЭЭР СУРТАЛЧИЛСНЫ ҮР ДҮНД МАНАЙ УЛСЫН ТАЛААРХ ЭЕРЭГ СЭТГЭГДЭЛ 82 ХУВИАР ӨСЛӨӨ
Монгол Улсыг олон улсад сурталчлах Үндэсний хорооны ээлжит хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Өнгөрсөн хугацаанд бид Go Mongolia үндэсний брэндингийн хүрээнд нэгдсэн өнгө төрхтэйгөөр Монгол Улсыг сурталчилж, үүний үр дүнд 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол энэ оны 10 дугаар сарын 7-ны байдлаар 667 мянган жуулчин манай улсад ирээд байна. Ийнхүү 2024 он нь Монгол Улс түүхэндээ хамгийн их жуулчин хүлээн авсан жил болохоор байна.
Энэ амжилт нь аялал жуулчлалын салбарт хүчин зүтгэж буй хүн бүрийн шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Бид цаашид энэ амжилтаа улам бататгаж, аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгах, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчдад санал болгох зорилготой ажиллаж байна.
Мөн хуралдааны үеэр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл цахим орчинд 88 хувиар өссөн бөгөөд судалгаанд оролцогчдын 36 хувь нь манай улсад зочлохоор төлөвлөж буй хэмээх үр дүн гарчээ.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин