нсуг: “УЛААНБААТАР” олон улсын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн, Монгол кино уралдаанд ирсэн бүтээлүүдийг танилцуулж байна.
Үйл явдал
/
2024-09-30

“УЛААНБААТАР” олон улсын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн, Монгол кино уралдаанд ирсэн бүтээлүүдийг танилцуулж байна.

𓅃Г .Жигжидсүрэн

Улаанбаатар олон улсын кино наадмын уран сайхны удирдагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, кино найруулагч

𓅃Энн Дэлсет

УБОУКН-ын олон улсын уран сайхны удирдагч, Каннын ОУКН-ын “Найруулагчдын долоо хоног” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн

𓅃Э. Цэнд-Аюуш

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга

𓅃Б. Түмэн-Өлзий

“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирал

𓅃Т. Номуунзул

Кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино зохиолч.

Улаанбаатар олон улсын кино наадмын шүүгчид “Нээлтийн кино”, “Монгол кино хөтөлбөр”, “Хангарьд”-ын эздийг тодруулах эрхэм үүргийг гүйцэтгэдэг.

Наадмын зохион байгуулагчид “Нээлтийн кино”, “Монгол кино хөтөлбөр”-ийн уралдааныг 2024 оны 7-р сард зарласан бөгөөд “Гажуудал”, “Солонго”, “Өмнөдийг зорих зам”, “Амьдралын хүрд”, “Хувь Заяа”, “Innermost Asia-Hungarians in Mongolia”, “Пагмадулам”, “Үхлийн тойрог”, “Зорчигч”, “Зүүдний кафе”, “Өмнөдийг зорих замд“ кино бүтээлүүд ирснээс Нээлтийн кино, Монгол кино хөтөлбөрт гарах бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулсан.

Уралдаанд ирсэн бүтээлүүдээс “Хангарьд”-ын эздийг 2024 оны 10-р сарын 16-ны наадмын нээлтийн өдөр “Хангарьд” шагнал гардуулах ёслолын үеэр зарлаж, шилдэг кино найруулагч, зохиолч, хөгжмийн зохиолч, дууны найруулагч, зураач, зураглаач, эвлүүлэгч, нүүр хувиргагч, эрэгтэй гол дүр, эмэгтэй гол дүр, эрэгтэй туслах дүр, эмэгтэй туслах дүр төрөлд шилдгүүдийг тодруулж, цом, мөнгөн шагналыг гардуулна.

Бүтээлээ ирүүлсэн бүх уран бүтээлчдэдээ талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.248.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.