СХД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулатори ашиглалтад орлоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын “Энхтайван” найрамдлын сангийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулатори ашиглалтад орлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаг БНХАУ-ын “Энхтайван” найрамдлын сангийн нарийн бичгийн даргаа Мистер Луй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Дэлхийн 100 гаруй улс орон 20 минутын хот концепцын хүрээнд хотоо хөгжүүлж буй. Үүний адил Улаанбаатар хот 20 минутын хот төлөвлөлт рүү шилжиж байна. “Бид “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээ болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт бусад төрлийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих хүрээнд хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, бүтээн байгуулалтуудыг хийж эхлээд буй. СХД-ийн 20-р хороо 1990 оноос өмнө нефтийн буюу үйлдвэрийн бүс байсан. Бид 1990 оноос төлөвлөгдсөн аж үйлдвэрийн бүсүүдийг суурьшлын бүс болгож 20 минутын хот төлөвлөлт рүү шилжүүлж, төлөвлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд бид өнөөдөр тус хороонд хүүхдийн амбулаторийг ашиглалтад орууллаа. Цаашид тус хороонд өвлийн спортын ордныг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаг “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, БНХАУ-ын “Энхтайван” найрамдлын сангийн хамтын ажиллагаагаар хүүхдийн амбулатори ашиглалтад орсон явдалд баяртай байна. Бид дүүргийн бүтээн байгуулалт, тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах энэхүү бүтээн байгуулалтад оролцсондоо баяртай байна. Өмнө нь бид 5 шарын нүхэн гарцыг шинээр барьж ашиглалтад оруулахад хамтран ажиллаж байсан туршлагатай. Цаашид олон ажилд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
582м2, 3 лабораторитой тус амбулаторийг ашиглалтад оруулснаар толгойт бүсийн хүүхэд багачууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.26.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 31 мин
-
Өчигдөр 19 цаг 13 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 12 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Өчигдөр 19 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин