17-Р ХОРООНЫ АВТОМАШИНЫ ДУЛААН ЗОГСООЛ ЭЗЭМШИГЧДИЙН ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОХ АСУУДЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Үйл явдал
/
2024-11-05

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах 100 автомашины дулаан зогсоол 2014 онд баригдаж 2015 онд ашиглалтад орсон байдаг.

Дулаан зогсоолын гүйцэтгэгчээр “Дайчин Мугсу” ХХК ажилласан. Оршин суугчдын зүгээс дулаан зогсоол ашиглалтад орсон хугацаанд төлбөр мөнгөө төлж зогсоол эзэмшигч болсон ч өнөөдрийг хүртэл гэрчилгээгээ гаргуулж чадаагүй байна.

Дээрх дулаан зогсоолыг улсын комисс хүлээж аваагүй учраас зогсоол эзэмшигчдэд гэрчилгээ олгохгүй байгаа асуудлыг холбогдох байгууллагаас тайлбарлалаа.

Цаашид дулаан зогсоолын зураг төслийн ажлыг дахин боловсруулж, албан ёсны хаягжуулалтыг хийсний дараагаар улсын комисст хүлээлгэн өгнө. Үүний дараагаар улсын бүртгэлийн байгууллагаас зогсоол эзэмшигч иргэдэд гэрчилгээг олгох боломжтой юм.

Энэ асуудалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга зогсоол эзэмшигчдийн гэрчилгээг олгох асуудлаар судалгааг хийж, шаардлагатай ажлыг зохион байгуулахыг холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.83.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.