Нураагдсан барилгын суурийг цэвэрлэж, тохижуулах ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2024-11-06

Өнгөрсөн жил нэгдүгээр хорооллын арын хэсэгт нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж, зөвшөөрөлгүй хүнсний үйлчилгээ эрхэлж байсан, илүү талбайн зөрчилтэй 13 хүнсний дэлгүүрийг буулгасан. Нураагдсан суурийг цэвэрлэж иргэдийн зорчих хөдөлгөөнийг чөлөөлөх, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Нэмж зөвшөөрөлгүй барьсан гурван хүнсний дэлгүүрийг буулгуулна.

Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, хашаа хайс хатгасан иргэн аж ахуй нэгжид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, барьсан байгууламжийг буулгасан зардлыг хууль зөрчсөн этгээдээр нь төлүүлнэ.

Хэн дуртай нь хаа тааралдсан газраа барилга байгууламж, хашаа хайс хатгаж түүнийг нь буулгах, цэвэрлэж тохижуулах ажлыг төр өөрийн хөрөнгөөр гүйцэтгээд явдаг зүйл байх ёсгүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.73.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.