Гүнжийн нуур орчимд халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх далд хэлбэрийн хоолой хийх зардлын тооцоо судалгааг боловсруулна
Үйл явдал
/
2024-11-06

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр 8 дугаар хороо Гүнжийн нуур орчимд ажиллалаа. Гүнжийн нуурын наймдугаар гудамжны хэд хэдэн байршилд хөрсний ус гарч байгаан улмаас халиа дошин үүсэх эрсдэл өндөр байна.  Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмнө нь тухайн байршилд 70м урттай лотки байршуулсан. Гэхдээ айл өрхүүд хашаандаа худаг ухаж байгаа асуудлаас болж хөрсний ус гарсаар байгааг холбогдох байгууллагаас мэдээлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд гүнжийн нуурын орчимд 600 метр далд хоолой хийх саналыг гаргаад буй. Халин дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор далд хэлбэрийн хоолойг угсрах зардал нь 900 орчим сая болох урьдчилсан тооцооллыг гаргаад байна. Гэвч халиа дошин үүссэн үед далд хэлбэрийн хоолой эргэж хөлдөж, бөглөрөх өндөр эрсдэлтэй тул халиа дошин үүсдэг байршилд амьдарч буй айл өрхийн газрыг чөлөөлж холбогдох арга хэмжээг авсан нь илүү оновчтой гэдгийг Засаг дарга онцоллоо. Тиймээс газар чөлөөлөлтөд хамрагдах шаардлагатай айл өрхийн судалгааг гаргах, газар чөлөөлөлтөд шаардлагатай төсөв хөрөнгийг судлах, халиа дошин үүсдэг гүнжийн нуурын орчимд далд хэлбэрийн шугам хоолойг гүйцэтгэх зардлын тооцоо судалгааг боловсруулж, танилцуулахыг газрын алба, төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэст үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.165.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.