67-р сургуулийн орчимд автозогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ
Үйл явдал
/
2024-11-06

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо 67-р сургуулийн орчимд авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаан улмаас хүүхдээ сургуульд хүргэж өгч буй эцэг эхчүүд явган хүний зам давуулж автомашин байршуулах зөрчлийг түгээмэл гаргаж буй. Үүнээс болж явган зорчигч  авто машины замаар зорчиж улмаар зам тээврийн осол аваарт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал байсаар байна. Мөн явган хүний замд автомашинаа байрлуулснаас болж явган хүний зам эвдэрч жил бүр урсгал засвар хийх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Тиймээс холбогдох газар хэлтсээс 67-р сургуулийн орчимд авто зам, явган хүний замыг тусгаарласан хашлагыг хийж, сургуулийн авто зогсоол байгуулах газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх судалгааг боловсруулж, шаардлагатай хөрөнгийг 2025 оны төсөвт суулгах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар боллоо. Тодруулбал сургуулийн зүүн талд байгаа уурын зуухны хашааг эзэмшигчтэй нь зөвшилцөж газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж, чөлөөлсөн талбайд авто машины зогсоол байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.107.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.