Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь 90 гаруй оронд хүмүүнлэгийн, хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг. Сонгинохайрхан дүүргийн нийгмийн зорилтод бүлгүүдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөгжил, хамгааллын төсөл хөтөлбөрийг 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж, үр дүнтэй хамтран ажилласан юм. Сонгинохайрхан Орон нутгийн хөтөлбөр нь 2024–2027 оны Харилцан Ойлголцлын-Хамтын ажиллагааны санамж бичгийг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, холбогдох хэлтсийн дарга нар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг, удирдлагын багийн гишүүдтэй үзэглэх үйл ажиллагаа зохион байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны асуудлыг шинэ түвшинд хүргэх, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийг соён гэгээрүүлэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн менежмент, иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын хамтын ажиллагааг дэмжих чиглэлтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Нэгдсэн Үндэстний Байгууллага (HҮБ)-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг сайжруулж, хүүхдэд ээлтэй дүүргийг бий болгох зорилгын хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
-
13 цаг 52 мин
-
16 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин