Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өнөөдөр Дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Өнөр, Баянхошуу бүсийн 171 мянган иргэн, түр оршин сууж байгаа 11 мянган иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй тус эмнэлэг чанар, хүртээмжээ нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нэвтрүүлж иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Цаашид иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад хүчилтөрөгчийн үйлдвэр, түргэн тусламжийн автомашин, мэс заслын тасагт c-arm рентген аппарат шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэллээ. Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Бид 20 минутын хот хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, сайжруулах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээндээ зарим хороодод хороо, өрхийн эмнэлгийг цогцолбор барилгыг шинээр бариулж үйлчилгээг сайжруулахаар ажиллаж буй. Үүнээс гадна эмч, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа. Та бүхний хэлж буй хүчил төрөгчийн үйлдвэрийг байгуулахад шаардлагатай төсвийг 2025 оны нийслэл, дүүргийн төсөвт тусган ажиллах болно” гэв.
-
7 цаг 25 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин