Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог дэмжих, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх өртөөчилсөн арга хэмжээ”-г зохион байгууллаа. Арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 130 эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо. Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн харьяа газар, хэлтсийн удирдлагууд оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, үйлчилгээний талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд танилцууллаа. Тухайлбал Дүүргийн нэгдсэн эмнэлгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөний талаар, Татварын хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх татварын хөнгөлөлт, тусламж, Дүүргийн нийгмийн даатгалын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн даатгал, Дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн талаарх мэдээллийг тус тус хүргэлээ.
-
13 цаг 51 мин
-
16 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин