НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ш.АНХМАА БОЛОН ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮС СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Үйл явдал
/
2024-11-19

Нийслэлийн хэмжээнд 2025 онд хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл арга хэмжээ, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган болон холбогдох албаны хүмүүс дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, нийслэл, орон нутгийн төсвөөр зайлшгүй хийгдэх шаардлагатай барилга, барилгын засвар үйлчилгээний талаар санал, мэдээлэл солилцож 2025 оны нийслэл, орон нутгийн төсвөөс хийгдэх ажлуудын эрэмбийг гаргаж, саналаа хүргүүлэх, хөрөнгө оруулалтын ажлуудын цаг хугацааг сайн тооцож, чанартай хийж гүйцэтгүүлэх, хяналт тавьж ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.46.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.