Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулан иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг операторын системээр дамжуулан үзүүлдэг “ХУРДАН” цэгийг бүх хороод, сумдад үе шаттайгаар байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.
Энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 хороо буюу бүх хороонд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Хороодын бүтцэд бага зэргийн өөрчлөлт оруулж, хорооны зохион байгуулагчаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлсэн.
Ингэснээр одоогийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нийслэлд 66 байршил, орон нутагт 90 байршил буюу Монгол улсын хэмжээнд 148 байршилд байгуулагдсан байгаа бол хилийн чанадад Австри, Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Бельги, Вьетнам, Герман, Египет, Их Британи, Итали, Казахстан, Канад, Кувейт, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Тайланд, Турк, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 30 улсын 46 байршилд буюу нийт 202 цэгээр дамжуулан иргэдэд төрийн цахим үйлчилгээг үзүүлж байна
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 25 хороо буюу бүх хороонд “ХУРДАН” цэгийн үйлчилгээ нэвтэрч иргэд хорооны зохион байгуулагчаар дамжуулан төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.
Хан-Уул дүүрэгт нийт 210 мянга гаруй хүн амтай, 56 мянга гаруй өрхтэй, 25 хороо бүхий засаг захиргааны нэгжид хуваагдан оршин суудаг, 23 мянга гаруй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчид, үйлдвэр, компани, нөхөрлөл, хоршоотой, 42 мянга гаруй толгой малтай, тахиа, гахай бүхий эрчимжсан аж ахуйтай, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий Мал аж ахуй, газар тариалан, хөгжсөн ЭКО дүүрэг юм.
Өмнө нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг иргэн Хан Плаза дахь “ХУРДАН” цэгээс төрийн үйлчилгээг авахын тулд ойролцоогоор 15 км замыг туулж 2-3 цагийг зарцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас авдаг болж цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжийг бүрдүүлж байна.
“ХУРДАН” цэгээс иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, жолоодох эрхийн оноо, шинжилгээний хариу авах, зээлийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаанаас гадна иргэний үнэмлэх дахин авах, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой.
Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээг и-монгол гар утасны аппликейшн, операторын системээр иргэдэд хүргэж байгаа бөгөөд тун удахгүй төрийн үйлчилгээний хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, өөртөө үйлчлэх 24 цагийн “ХУРДАН” цэгийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 4, 5 дугаар сард багтаан хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд хувийн хэвшлийн киоск машиныг улсын хэмжээнд байршуулна.
Мөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК-тай хамтран төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Хан-Уул дүүргийн хувьд 1, 2, 4, 6, 11 дүгээр хороо болон 15 дугаар хороонд байрлах Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК-ийн салбаруудаар төрийн үйлчилгээг үзүүлж байна.
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин