Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт эхэллээ
Үйл явдал
/
2024-11-04

 Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 236, 237 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.

 

 

     Хуваарийн дагуу өнөөдөр (2024.11.04) Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 29 нэр дэвшигч салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын, анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын нийт оролцогчид салбар эрх зүйн мэдлэгийн шалгалтыг, мөн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид хууль хэрэглэх мэдлэг, чадварын болон салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийн шалгалтыг тус тус өглөө. 

 Дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.

 

 

       Маргааш (2024.11.05) анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын нийт оролцогчид эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар, Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийн шалгалт өгнө.

 

   

      Шалгалтад оролцох нэр дэвшигч цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.245.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.