Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас төвийн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн бие бялдар, эрүүл мэндийг хөгжүүлэх, спортын авьяас, ур чадварыг нээх, биеийн тамир спортоор дамжуулан танилцах, ажлын туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эв нэгдэл-эрч хүч 2024” спортын тэмцээнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Багануур дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн нийт 10 байгууллагын ба тамирчид Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Дартс, Ширээний теннис, Буухиа зэрэг спортын 5 төрлийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллаар хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.
Багийн дүнгээр Тэргүүн байранд Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэн болж, Дэд байранд Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Гутгаар байранд Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид тус тус шалгарсан юм.
1.Теннисний эмэгтэй төрөлд
Алтан медаль – Н.Баасанжав /ШЕЗ-ийн гишүүн/
Мөнгөн медаль – Б.Мөнхзул /Сэлэнгэ аймгийн шүүх/
Хүрэл медаль – Д.Хишигдүүрэн /Сэлэнгэ сум дундын шүүх/
Теннисний эрэгтэй төрөлд
Алтан медаль – Т.Жавхлантөгс /Дархан-Уул аймгийн шүүх/
Мөнгөн медаль – Г.Ганбаяр /Төв аймгийн шүүх/
Хүрэл медаль – А.Насандэлгэр /ШЕЗ-ийн гишүүн/
2.Дартсын төрөлд
Алтан медаль – Б.Жавхланбаяр, З.Түвшинтөгс /Төв аймгийн шүүх/
Мөнгөн медаль – Д.Түвшинбаяр, Ц.Батцэцэг /Булган аймгийн шүүх/
Хүрэл медаль – Д.Мөнхзориг, Б.Оюунбилэг /Сахилгын хороо/
3.Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд
Алтан медаль –Булган аймгийн шүүх
Мөнгөн медаль – Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүх
Хүрэл медаль – Сэлэнгэ аймгийн шүүх
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд
Алтан медаль –Сахилгын хороо
Мөнгөн медаль – Дорноговь аймгийн шүүх
Хүрэл медаль – Дархан-Уул аймгийн шүүх
4.Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд
Алтан медаль – Дорноговь аймгийн шүүх
Мөнгөн медаль – Булган аймгийн шүүх
Хүрэл медаль – Төв аймгийн шүүх
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд
Алтан медаль – Төв аймгийн шүүх
Мөнгөн медаль – Сэлэнгэ аймгийн шүүх
Хүрэл медаль – Дорноговь аймгийн шүүх
5.Буухиа тэмцээний төрөлд
Алтан медаль – Дархан-Уул аймгийн шүүх
Мөнгөн медаль – Төв аймгийн шүүх
Хүрэл медаль – Сэлэнгэ аймгийн шүүх тус тус шалгарлаа.
2023 онд нийт шүүгчдийн чуулган болж шүүхүүдийн шүүгч, ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн бие бялдар, эрүүл мэндийг хөгжүүлэх, спортын авьяас, ур чадварыг нээх, биеийн тамир спортоор дамжуулан танилцах, ажлын туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 2 жил дутамд “Шүүхийн спортын их наадам”, жил бүр “Эв нэгдэл-эрч хүч” спортын бүсчилсэн тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм.
-
13 цаг 10 мин
-
14 цаг 40 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин