“Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”-ийн ээлжит дугаарыг уншигч Танаа толилуулж байгаадаа баяртай байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг эрх зүйн салбарын хэн бүхний эчнээ танил “сонгомол” гэсэн тодотголтой “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийг цахим хувилбараар “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” хэмээн нэршиж гаргаснаар шүүхийн бие даасан болон нээлттэй, ил тод байдлыг хангах, түүнчлэн хуульч, судлаачдын дунд дахь эрэлтийн асуудлыг нэг талаараа шийдвэрлэж байгаа юм.
Энгийн үгээр бол, тодорхой төрлийн хэрэг, маргааны үйл баримт ижил байхад хэрэг маргаанаа хаана, хэн гэдэг шүүгчээр шийдвэрлүүлснээс шалтгаалж, тухайн шүүгчийн гаргасан шийдвэр ялгаатай байж болохгүй. Иймд “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” нь шүүгчдийн шийдвэрээ бичих арга, техникийн талаар харилцан туршлага хуваалцах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чухал хэрэглэгдэхүүн болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Шүүхийн шийдвэрийн эмхэтгэлийг энэхүү цахим холбоосоор https://heyzine.com/flip-book/481fd471c7.html болон QR кодоор унших боломжтой.
-
14 цаг 10 мин
-
16 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин