Ази тивийн хуульчдын про боно 13 дахь удаагийн чуулга уулзалтыг угтсан “Шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмж, туршлага солилцох нь” форум сургалт 2024 оны арваннэгдүгээр сарын 10-17-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод боллоо.
Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарсаар ахлуулсан төлөөлөл, бусад төрийн байгууллагын хуульчдын хамт анх удаа оролцов.
Сургалтын эхний өдөр “Бизнесийн эрх зүйн практикт хуульчийн мэргэжлийн хариуцлага ба ёс зүй” сэдэвт бүтэн өдрийн семинар болсон бөгөөд АНУ, Тайланд, Сингапурын сайн туршлагыг судалж, түүний дотор хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд ижил нэхэмжлэлийн шаардлага бүхий 5-аас дээш тооны нэхэмжлэл, хэргийг нэгтгэн шийдвэрлэх талаар жишиг тогтоох, мөн хоригт орсон, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалтыг хууль зүйн туслалцаа үзүүлэхээс өмнө чеклэж байх зэрэг практик сургалт болсон. Тэгвэл дараагийн өдөр Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн ажлыг хийхэд мэргэжлийн хуульчдын холбооны үүрэг сэдвээр сургалт үргэлжилж, Монголын хуульчдын холбооны төлөөлөл өөрийн ажил, цаашдын зорилго, төлөвлөгөөг танилцуулав.
Энэхүү форум сургалтаар хуульч хүн бүр про боно ажлыг мэргэжлийн түвшинд хийж хэвшсэн өнөө үед дэлхийн бусад улс орны про боно үйл ажиллагаатай танилцах, про боно ажил хийдэг хувь хүн хуулийн этгээдтэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэрэг олон талын боломжийг олгохын зэрэгцээ ирэх жил Монгол Улсад зохион байгуулах 13 дахь удаагийн чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, төлөвлөлтийн талаар ярилцаж, санал солилцсон юм.
-
10 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин