БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотын Оюуны өмчийн шүүх болон Наньша чөлөөт худалдааны бүсийн Ардын шүүхэд өнөөдөр (2024.11.21) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.
Төлөөлөгчдийг Гуанжоу хотын Оюуны өмчийн шүүхийн Ерөнхийлөгч Хун Шичуан болон Наньша чөлөөт худалдааны бүсийн Ардын шүүхийн Ерөнхийлөгч Пөн Жяньхуа нар хүлээн авч, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулав.
Гуанжоу хотын Оюуны өмчийн шүүх нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын оюуны өмчийн анхны дагнасан гурван шүүхийн нэг юм. Тус шүүхээр Гуандун мужийн харьяаллын дагуу патент, ургамлын шинэ сортууд, нэгдсэн схемийн зураг төсөл, техникийн нууц, компьютерын программ хангамжийн эзэмшил, зөрчлийн маргаан, монопол эрх мэдлийн маргаантай холбоотой иргэний болон захиргааны анхан шатны хэргийг харьяалан шийдвэрлэдэг бөгөөд энэ шүүхээр хянан шийдвэрлэсэн дээрх хэргүүдийг Ардын дээд шүүхийн давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэдэг байна. Бусад анхан шатны хэргүүдийг Гуандун мужийн Ардын дээд шүүхийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэдэг.
Оюуны өмчийн шүүх нь дотооддоо хэргийн бүртгэлийн шүүх, патентын шүүх, зохиогчийн эрхийн шүүх, барааны тэмдэг, шударга бус өрсөлдөөний шүүх, техникийн мөрдөн байцаах газар, ерөнхий газар гэсэн 6 байгууллага, мөн шууд харьяалагдах захиргааны 1 байгууллага буюу шүүхийн цагдаагийн отряд гэсэн бүтцээр ажилладаг байна. Энэ шүүхэд одоогийн байдлаар 30 шүүгч, 47 шүүгчийн туслах, 23 шүүхийн захиргааны ажилтан ажилладаг байна.
Тус шүүх байгуулагдсанаас хойш төрөл бүрийн 100,001 шинэ хэрэг хүлээн авч үүнээс 92,882 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэргийн тоо шүүх байгуулагдаж байсан үеийнхээс 184 хувь, 318 хувиар өссөн, нэг шүүгчид ногдох хэргийн тоо улсын дунд шатны шүүхүүдийн дунд тэргүүлдэг байна.
Тэгвэл Гуанжоу хотын Наньша чөлөөт худалдааны бүсийн Ардын шүүх нь 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан. Гуандун чөлөөт худалдааны бүсийн Наньша дүүргийн ардын шүүх нь БНХАУ-ын анхны чөлөөт бүсийн шүүх юм.
Энэ шүүх нь хуулийн дагуу шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлж, дээд шатны шүүхийн хяналт, удирдамжийг хүлээн авч, Наньша дүүргийн ардын төлөөлөгчдийн их хурал болон түүний байнгын хороонд ажлаа хариуцан, тайлагнадаг үндэсний шүүх байгууллага юм. Тус шүүхээр хуульд заасан буюу дээд шатны ардын шүүхээс хуваарилагдсан дүүргийн шүүхэд харьяалагдах эрүү, иргэний болон бусад анхан шатны хэргийг тус дүүргийн шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн хэргийг хянан шийдвэрлэдэг.
Мөн холбогдох хууль, тогтоомж, дүрмийн төсөлд санал өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн асуудлаар шүүхийн санал гаргах, шүүхийн боловсрол, сургалт, сахилгын шийтгэл болон бусад ажлыг хариуцах, шүүхийн үйл ажиллагаатай уялдуулан хуулийн тогтолцоог сурталчлах, иргэдийг Үндсэн хууль, хуулийг ухамсартайгаар сахин биелүүлэхэд сургах гол үүрэг хариуцлагыг хүлээдэг байна.
-
13 цаг 48 мин
-
16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин