Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, MNCERT СС-үүд хамтран “Кибер тусгаар тогтнол-II” форумыг өнөөдөр (2024.11.25) зохион байгуулж байна.
Форумд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Сүлжээний аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Долгормаа, Дата анализ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхбаяр нар оролцлоо.
Энэхүү форум нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг цуглуулж, энэ салбарт тулгамдсан олон асуудлын гарц шийдлийг ярилцаж, цаашдын бодлогыг төлөвлөхөөр Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийн өмнөх өдөр зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Форумоор тусгаар тогтнол хэмээх ойлголт зөвхөн дархан хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорч, дэлхийн улс орнууд техник технологийн дэвшлийг дагаад кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шинэ сорилттой нүүр тулж буй энэхүү сорилтын шийдлийг хэлэлцэж байна.
-
14 цаг 10 мин
-
16 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин