Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын нийлбэр оноо, эрэмбэ батлагдлаа
Үйл явдал
/
2024-11-25

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг өнөөдөр (2024.11.25) авлаа. 

      Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигчид оролцсон. 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдээс авсан ярилцлагын шалгалт, хуульчийн баримт бичиг, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажилласан байдал, хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанар, олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргасан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчдийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ. 
 Сонгон шалгаруулалтын нийлбэр оноо болон эрэмбэтэй танилцана уу.

 

 

 

      Нэр дэвшигч нийлбэр онооны эрэмбийн эхнээс дараалан нэрээ дэвшүүлсэн шүүхээс тодорхой нэг шүүхийн шүүгчийн албан тушаалыг сонгож Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд хүсэлтээ бичгээр гаргах юм. Нэр дэвшигчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.