Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна
Үйл явдал
/
2024-07-25

Нийт захиалагч байгууллага болон орон нутгаас БОАЖГ, СДОА, тусгай зөвшөөрөл бүхий 27 аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтан 180, улирлын болон туслах ажилтан 300 хүн нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үргэлжилж байна.

Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих аргуудаар 13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан-Уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341.0 мян.га талбайг хамруулан тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.

Үүнд:

- Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлыг 100.0 мян.га талбайд гүйцэтгэхээр төлөвлөснөөс 80.3 мян.га талбай буюу 80.3%-ийн гүйцэтгэлтэй тэмцлийн ажил үргэлжилж байна.

- Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажлыг 223.0 мян.га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээс 148.5 мян.га талбай буюу 66.5%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.

- Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 341.0 мян.га талбайд хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 236.3 мян.га талбай буюу 69.2%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.

- Ойн хөнөөлт шавжтай гэрлэн урхи тавих аргаар, Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх 18.0 мян.га талбайд тэмцэх ажлыг 07 дугаар сарын 25-аас эхлүүлэхээр бэлтгэл ажил хангуулан ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ

2024/11/29

ЗГХА ОЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Уг хэлэлцүүлэг нь ойн анги, нөхөрлөлүүдэд ой хээрийн түймрээс хамгаалах,  унтраах багаж хэрэгслээр хангах үйл явцын эхлэл болох юм.

2024/11/28

“МОНГОЛ УЛСЫН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

2024/11/28

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна

2024/11/22

Үнийн санал ирүүлэх тухай

2024/11/20

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

САНАЛ ХҮСЭЛТ

  

 

ЦАХИМ ХОЛБООС

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.19.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.