Дорнод аймгийн ой бүхий сумдын ойн санд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна
Үйл явдал
/
2024-08-01

Ой зохион байгуулалтын техникийн нэгдүгээр зөвлөгөөнийг Дорнод аймгийн төвд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, хээрийн хайгуул судалгааны ажлыг эхлүүллээ.

Ой зохион байгуулалтын ажлаар ойн сангийн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтийн өөрчлөлтийг хэсэглэл ялгарал тус бүрээр нарийвчлан тогтоож, ойн сангийн нөөцийг бүс нутгийн хөгжлийн төлөв байдлыг тодорхойлохтой холбогдсон хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойн мэдээллийн санг шинэчлэх, дараагийн арван жилд хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээний үндсэн төлөвлөлтийг нарийвчлан тогтоож,  ой зохион байгуулалтын ажлын тайлан, хавсралт хүснэгт, ойн тархалтын зураг, ойн аж ахуйн арга хэмжээний зураг, байгаль хамгаалагчийн хариуцсан талбайн зураг, таксацын бичлэг зэргийг боловсруулдаг.

 

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын даргын 2024.01.31-ний өдрийн А/10 тоот “Ойжуулалт хөтөлбөрийн 2024 онд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” тушаалаар Дорнод аймгийн 243.9 мянган га ойн санд ой зохион байгуулалтын ажлын гүйцэтгэх зардлыг баталж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль”-ийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж “Ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын тусгай зөвшөөрөл” бүхий мэргэжлийн аж ахуйн нэгж  “Аглаг ой” ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. 

Ой зохион байгуулалтын ажлын бэлтгэл ажлаар хийгдсэн ажил, хээрийн хайгуул судалгааны ажлын арга зүй, хийгдэх ажил, арга зүйн талаар захиалагч тал болох ЗГХА Ойн газар, Дорнод аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн анги, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, орон нутгийн холбогдох албан тушаалтан, гүйцэтгэгч талыг оролцуулсан ой зохион байгуулалтын техникийн нэгдүгээр зөвлөгөөнийг Дорнод аймгийн төвд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, хээрийн хайгуул судалгааны ажлыг эхлүүллээ. 

Гүйцэтгэгч тал “Аглаг ой” ХХК нь Дорнод аймгийн Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот сумдын ойн сангийн 244.1 мянган га талбайд ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын хээрийн хайгуул судалгааны  ажил, материал боловсруулалтын ажлыг гүйцэтгэж захиалагч талд 2024 оны 12 дугаар сарын 15 өдөр хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хээрийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.