Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох тоймчилсон судалгааны ажлыг 2023 онд 16 аймгийн 124 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан Уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 2.0 сая.га талбайд хийснээс ойн хөнөөлт шавжийн тархалттай талбайн хэмжээ 1.1 сая.га, голомттой талбайн хэмжээ 490.4 мян.га талбайд навч шилмүүсний хөнөөлт зарим зүйлүүдийн шавж болох Шилмүүс хуйлагч эрвээхэй (Zeiraphera diniana.), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Djak.), Эгэл бийрэн сүүлт эрвээхэй (Orgyia antiqua L.) ойн санд хөнөөл учруулж байгааг судалгаагаар тогтоосон.
Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих аргуудаар 13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан-Уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341.0 мян.га талбайг хамруулан тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна. Үүнд:
- Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлыг 100.0 мян.га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээс 97.0 мян.га талбай буюу 97.0%-тай байна.
• Богдхан-Уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 3.0 мян.га талбайд Сибирийн хүр эрвээхэйн бага насны хүрэнцэртэй 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хийхээр төлөвлөн ажиллаж байна. /Тухайн зүйлийн шавжийн биологийн хөгжлийн үе шатаас хамаарч/
- Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажлыг 223.0 мян.га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээс 210.0 мян.га талбай буюу 94.1%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.
• Увс аймгийн Баруунтуруун сумын ойн санд 3.0 мян.га талбайд Сибирийн хүр эрвээхэйн бага насны хүрэнцэртэй 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хийнэ. /Тухайн зүйлийн шавжийн биологийн хөгжлийн үе шатаас хамаарч/
• Увс аймгийн Малчин сумын ойн санд 3.0 мян.га талбайд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тэмцлийн ажил үргэлжилж байна.
• Увс аймгийн Зүүнхангай сумын ойн санд 3.0 мян.га талбайд Шинэсний дугтуйт эрвээхэйн бага насны хүрэнцэртэй 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хийнэ. /Тухайн зүйлийн шавжийн биологийн хөгжлийн үе шатаас хамаарч/
• Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг сумдын ойн санд 4.0 мян.га талбайд Сибирийн хүр эрвээхэйн бага насны хүрэнцэртэй 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хийнэ. /Тухайн зүйлийн шавжийн биологийн хөгжлийн үе шатаас хамаарч/
- Ойн хөнөөлт шавжтай улсын төсвийн хөрөнгөөр 341.0 мян.га талбайд хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 310.0 мян.га талбай буюу 91.1%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.
- Ойн хөнөөлт шавжтай гэрлэн урхи тавих аргаар тэмцлийн ажлыг Хэнтий аймгийн 7 сум, Дорнод аймгийн 1 сумын ойн санд 10.5 мян.га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.
- Нийт захиалагч байгууллага болон орон нутгаас БОАЖГ, СДОА, тусгай зөвшөөрөл бүхий 27 аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтан 180, улирлын болон туслах ажилтан 300 хүн нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үргэлжилж байна.
-
8 цаг 34 мин
-
13 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 16 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
2025-01-04
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин