“Үндэсний нүүрстөрөгчийн зах зээлийг ойн салбарт хэрэгжүүлэх нь” төслийг албан ёсоор эхлүүлэв
Үйл явдал
/
2024-09-03

Төслийн хүрээнд ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй ялгаралтыг бууруулах арга хэмжээг хэмжих, тайлагнах нотлох (ХТН) тогтолцоог олон улсын нүүрстөрөгчийн зах зээлийн шаардлагатай нийцүүлэн, үндэсний онцлогт түшиглэн бэхжүүлнэ. Төсөл нь үндэсний нүүрстөрөгчийн зах зээлийг ойн салбарт хөгжүүлэх суурь алхам болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХА Ойн газрын манлайлал дор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих, Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд ойн салбарт үндэсний нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны төвтэй хамтран "Үндэсний нүүрстөрөгчийн зах зээлийг ойн салбарт хэрэгжүүлэх нь" төслийг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор эхлүүлэв.

Төслийн хүрээнд ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй ялгаралтыг бууруулах арга хэмжээг хэмжих, тайлагнах нотлох (ХТН) тогтолцоог олон улсын нүүрстөрөгчийн зах зээлийн шаардлагатай нийцүүлэн, үндэсний онцлогт түшиглэн бэхжүүлнэ. Төсөл нь үндэсний нүүрстөрөгчийн зах зээлийг ойн салбарт хөгжүүлэх суурь алхам болж байна. #Тэрбум мод хөдөлгөөн #Парисын хэлэлцээр #Тогтвортой хөгжил #Нүүрстөрөгчийн зах зээл #НҮБУАӨСК #OLOLT Climate Change Carbon Market Development Center"

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.210.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.