“Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” Олон улсын бага хурал нь эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд, төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулж, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнгүүдийг хэлэлцэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Энэ сарын 13-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Тус хурал нь Монгол орны говийн бүс нутагт нүүрлэж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, түүнтэй тэмцэх арга замыг хэлэлцэх зорилготой.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд, төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг нэг дор цуглуулж, судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулан, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээрх хурлаар хөндөх асуудал, шийдлийн санал боловсруулна.
“Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” Олон улсын бага хурал нь эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд, төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулж, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнгүүдийг хэлэлцэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн бага хурал нь 2023 оны 6-р сард амжилттай зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнг үргэлжлүүлэн, цөлжилтөөс хамгаалах, тогтвортой газрын менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах талаар
цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм
-
36 мин
-
36 мин