“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явцтай танилцахаар олон улсын шинжээчийн баг дундговь аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2024-09-27

Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн тайлангийн хоёрдугаар тоймыг НҮБ-ын Европын Эдийн Засгийн Хорооноос боловсруулах зорилгоор олон улсын шинжээчийн баг 9-р сарын 17-27-ны хооронд  ажиллаж байна. 

Тус тайлангийн Ойн тогтвортой менежментийн тухай 13-р бүлгийг боловсруулж буй Эдрю Инглис зөвлөхтэй баг Дундговь аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, ахицтай танилцаж байна. 

Уг багт Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр, Дундговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон Сум дундын Ойн ангийн дарга П.Уртнасан нар хамтран ажиллаж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.136.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.