НАМРЫН МОД ТАРИХ ӨДРҮҮД МАРГААШ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙХ ГЭЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг орон даяар зохион байгуулдаг билээ. Ийнхүү намрын мод тарих өдрүүд маргааш нээлтээ хийх гэж байна.
Эдгээр өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болно.
Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгохыг уриалж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулна.
Байршил:
1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо "IGM" цэцэрлэгт хүрээлэн
2. Хан- Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух "Ногоон хэрэм" зурвас.
3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо," Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо,"Баянгол цэцэрлэгт хүрээлэн".
5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, "Инчон мөрөөдлийн төгөл".
6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит "Хайрхан хөгжлийн төв".
7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам .
8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам -1, "УБЗАА- Мод үржүүлгийн газар"
9. Богд хаан уул ДЦГ - Уул уурхайн байгууллагууд
10. “Тэрбум мод сан”
Тухайн байршлуудад ажиллах хөтөч, мэргэжилтнүүд мод тарих аргачлал, зөвлөгөөг өгч ажиллах болно.
-
10 цаг 3 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин