Дэлхийн банкны зүгээс төсөл хөтөлбөрөөр дамжуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж их буйг онцлов
Үйл явдал
/
2024-10-04

Дэлхийн банкны Ази номхон далайн бүс нутагт Нийгэм, байгаль орчин, хөдөө орон нутгийн хөгжил хариуцсан салбарын удирдагч Кристофе Крепиний баг төлөөлөлтэй Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа уулзалт хийлээ. 

Уулзалтаар Монгол улсын Ойн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулаад 

-           Ой ба эдийн засаг, 

-           Ой ба хөдөө аж ахуй,

-           Ой ба ландшафтын менежмент болон үүний засаглалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гарц шийдлийн талаар талууд хэлэлцлээ.

Цаашлаад ойн салбарын хөгжилд Дэлхийн банкны зүгээс одоо авч хэрэгжүүлж буй төсөл үйл ажиллагаагаар дамжуулан дэмжих, ойн салбарын эдийн засгийн хөшүүргийг тодорхойлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжууд их буйг онцлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.99.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.