Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэлд хяналт, мониторинг хийж байна
Үйл явдал
/
2024-10-28

ЗГХА Ойн газраас томилогдсон ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд Увс, Завхан аймагт 2023-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ойжуулалт, нөхөн сэргээлтийн  ажлуудтай газар дээр нь танилцан гүйцэтгэлд хяналт, мониторинг хийх, зөрчил, гологдлыг арилгах ажлыг зохион байгууллаа.

Уг ажлыг ЗГХА Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Отгонням, Н.Энхтуяа, А.Булган болон сум орон нутгийн удирдлага, сум дундын ойн ангийн албан хаагчид, байгаль хамгаалагч, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй хамтран зохион байгууллаа.

2023-2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

Увс аймагт ойжуулалт - 10 га, БСУТ- 50 га, ойн зурвас- 10 га, үрийн талбай тусгаарлалтын арчилгааны ажил - 2 га хийгдсэн.

Завхан аймагт ойжуулалт - 20 га, БСУТ- 120 га талбайд хийгдсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.155.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.