Дорнод аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, орон нутгийн иргэдэд мод үржүүлэг, ойжуулалт, ойн цэвэрлэгээний сургалт хийх Их сургууль, мэргэжлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн ТББ-тай хамтран ажиллана.
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага болон Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “МОНГОЛ УЛСАД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ НЬ” AFoCO/039 төслийн хүрээнд Дорнод аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, орон нутгийн иргэдэд мод үржүүлэг, ойжуулалт, ойн цэвэрлэгээний сургалт хийх Их сургууль, мэргэжлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн ТББ-тай хамтран ажиллана.
Сургалт зохион байгуулах газар:
- Дорнод аймаг, Баян-Уул сум
- Улаанбаатар хот, Өлзийт хороо
Хийгдэх сургалтууд (оролцогчид)
- Мод үржүүлгийн газрын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт (төслийн нэгж, сум дундын ойн анги)
- Мод үржүүлэг (онолын сургалт - төслийн нэгж, Дорнод аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, ойн нөхөрлөлүүд, иргэд )
- Мод үржүүлгийн газрын дадлага (талбайн сургалт - төслийн нэгж, Дорнод аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, ойн нөхөрлөлүүд, иргэд)
- Ойн цэвэрлэгээ (онолын сургалт - төслийн нэгж, Дорнод аймгийн Байгаль орчны газар, ойн мэргэжлийн байгууллага, сум дундын ойн анги, ойн нөхөрлөлүүд, иргэд)
- Ойн арчилгааны хэлбэрүүд (онолын сургалт - төслийн нэгж, Дорнод аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, ойн нөхөрлөлүүд, иргэд)
- Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт (төслийн нэгж, Дорнод аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, ойн нөхөрлөлүүд, иргэд)
- Чадавхыг бэхжүүлэх (төслийн нэгж, Дорнод аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, ойн нөхөрлөлүүд, иргэд)
Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал
- Сургагч багш нар 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Сургагч багш нарын CV
- Дээр дурдагдсан чиглэлүүдээр өмнө нь сургалт хийж байсан туршлагатай байх (сургалтын тайлан хавсаргах)
- Дээр дурдагдсан чиглэлүүдээр хийх сургалтын төлөвлөгөө, төсөв
- Байгууллагын гэрчилгээ, дипломын хавсралт
Нэмэлт мэдээллийг 99229464 дугаараас лавлана уу.
Сонирхсон байгууллага хүсэлт болон бүрдүүлэх материалыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагт багтаан info@forest.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
-
13 цаг 31 мин
-
Өчигдөр 19 цаг 13 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 12 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Өчигдөр 19 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин