Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газраас томилогдсон ажлын хэсэг, Архангай аймгийн Байгаль орчны газар, сум дундын ой анги хамтран Цэнхэр, Булган, Ихтамир, Эрдэнэмандал, Жаргалант сумдад 2024 оны 10 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажиллалаа.
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газраас томилогдсон ажлын хэсэг, Архангай аймгийн Байгаль орчны газар, сум дундын ой анги хамтран Цэнхэр, Булган, Ихтамир, Эрдэнэмандал, Жаргалант сумдад 2024 оны 10 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажиллаж 2022-2024 онд улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудтай газар дээр нь очин танилцаж, зөрчил дутагдлыг арилгах, гүйцэтгэлийг актаар хүлээж авах ажлыг зохион байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн мэргэжилтэн У.Ганбат, А.Оюунгэрэл, Н.Барсболд болон Архангай аймгийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батдорж, Байгаль орчны газрын мэргэжилтэн С.Баярцогт, Ихтамир сум дундын ой ангийн инженер н.Чойжил, Эрдэнэмандал сум дундын ой ангийн дарга Н.Цогбадрах нар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэгт ажиллалаа.
Архангай аймагт 2023 онд улсын төсвөөр: Ихтамир, Хангай, Булган сумдад тус бүр 40 га талбайд байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил, 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Булган, Цэнхэр, Ихтамир сумдад тус бүр 40 га талбайд байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил, Эрдэнэмандал суманд 10 га талбайд голын татмын ойжуулалт, Хотонт сумын цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажил тус тус хийгдсэн байна.
-
13 цаг 15 мин
-
14 цаг 44 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин