Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP16)-д оролцож, үг хэллээ
Үйл явдал
/
Уржигдар 18 цаг 10 мин

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP16)-д оролцож, үг хэллээ.

2026 онд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг манай улс даргалж зохион байгуулахаар буухиагаа хүлээн авлаа. Тиймээс (COP16)-д Ерөнхий сайдын хувиар оролцож, өндөр ач холбогдол өгч байна. Ган цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулан, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр "Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилгыг дэвшүүлж байгаа билээ.

Энэ удаагийн COP 16 "Our land- Our future" уриан дор зохион байгуулагдаж байна. Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. Тиймээс "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг уриаллаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.101.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.