2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртөж Монголын дүрслэх урлагийн сор болсон 1000 орчим бүтээлүүд галын гэмтэл авсан харамсалтай үйл явдал болсон юм. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байсан билээ.
Монголын уран зургийн галерей нь Монгол улсын орчин цагийн дүрслэх урлагийн түүчээ болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм. Уг үзэсгэлэнгийн технологийн хөгжүүлэлт болон контент хөгжүүлэлтийн үйл ажиллагааг AR технологи хөгжүүлэгч “ AR Mongolia” компани гүйцэтгэсэн билээ.
Мөн тус үзэсгэлэнгийн үеэр “Мэдрэхүйн төсөөлөл” төслийг олон нийтэд танилцуулах юм. “Мэдрэхүйн төсөөлөл” төсөл нь тусгай хэрэгцээт үзэгчдэд урлагийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй бөгөөд хосгүй үнэт бүтээлийг тусгай орчинд бодитоор гараараа мэдэрч, аудио хэлбэрээр сонсон үзэх боломжтойгоор дэглэсэн юм.
“Соёлын бүтээлч сар” аянтай холбогдуулан “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийн тусгай үзэсгэлэнг 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулах тул үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
13 цаг 48 мин
-
16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин