Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдөр /2024.12.03/-ийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулав.
1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуулийн 321 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлахгүй.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төсвийн төслийг Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 69, 70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн эцэслэн баталж дуустал хугацаанд дагаж мөрдөнө.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Рэгдэл нар цаглавар, үйл явцтай холбоотой ажлын хэсгийн ахлагчаас тодрууллаа.
Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
-
14 цаг 15 мин
-
15 цаг 0 мин
-
16 цаг 45 мин
-
Уржигдар 22 цаг 26 мин
-
Уржигдар 22 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 12 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 44 мин
-
Уржигдар 10 цаг 34 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
2024-11-29
-
Уржигдар 22 цаг 26 мин
-
Уржигдар 22 цаг 19 мин
-
Уржигдар 16 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
16 цаг 45 мин
-
Уржигдар 10 цаг 44 мин
-
2024-11-28