2025 оны төсвийн төслийг хэлэлцэх ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Үйл явдал
/
14 цаг 18 мин

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.04/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч буй хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. 2025 оны төсвийн төслийг нэг удаагийн хуулиар хэлэлцэх бөгөөд энэхүү дэгийн хууль гурван зүйлтэй.

-2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 69.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлахгүй.

-Төсвийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69, 70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

-Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталж дуустал хугацаанд дагаж мөрдөнө.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, С.Бямбацогт нар асууж тодруулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.253.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.