БХЯ: УУГАН ХОРОО УЛААН ТУГИЙН ОДОНГОО ИХЭРЛҮҮЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2024-09-23

УУГАН ХОРОО УЛААН ТУГИЙН ОДОНГОО ИХЭРЛҮҮЛЛЭЭ

Өнөө жил Зэвсэгт хүчний 014 дүгээр анги түүхт 80 жилийн ойтойгоо золгож байна.

Тус анги 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, 1947 онд Монгол Улсын баруун хил хязгаараар довтолсон түрэмгийлэгчдийг бут цохиход 4 дүгээр морьт хорооны бүрэлдэхүүнд хүч хавсран байлдаж байсан баатарлаг түүхтэй.

Мөн эх орондоо “Мянганы зам”-ыг тавилцаж, мэдээллийн технологийн үр шимийг хот хөдөөд хүргэж, эдийн засгаа эрчимжүүлэх “хөгжлийн судас” болсон авто болон төмөр замын стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан гавьяатай.

Зэвсэгт хүчний ууган хороодын нэг Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тус ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртээснийг өнөөдөр гардуулж өглөө.

Бахдам түүхтэй тус ангийн үе үеийн удирдлага, ахмад дайчид, ангийн нийт бие бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе.

Монгол цэргийн сүлд хийморь мандан бадарч, Миний Монгол мөнх оршиг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.99.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.