Зээлийн батлан даалтын сангаас төвийн бүсийн аймгуудад мониторинг хийж ажиллаж байна
Үйл явдал
/
2024-11-25

Зээлийн батлан даалтын сангийн албан хаагчид 2024.11.19-2024.11.23-ний хугацаанд Төвийн бүсийн Сэлэнгэ аймгийн 209 хоршооны 465 гишүүн малчны, Төв аймгийн 209 хоршооны 797 гишүүн малчны, Дархан-Уул аймгийн 21 хоршооны 54 гишүүн малчны нийт 439 хоршооны 1316 малчны 28.9 тэрбум төгрөгийн батлан даалттай 39.1 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалт, төслийн хэрэгжилтэд бичиг баримтын болон газар дээрх хяналт мониторинг хийж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт мониторинг хийсэн нийт зээлдэгчдийн 70% нь зээлийг үржлийн мал худалдан авч малын сүргийн бүтцийг сайжруулах, өвөлжөө, малын байр засварлах, барих, худаг гаргах, 30% нь малын тэжээл тариалах, газар тариалан эрхлэх зориулалтаар авсан байна.

Хяналт мониторинг хийсэн нийт зээлийн 99.9% нь зориулалтын дагуу зарцуулагдаж, төслийн хэрэгжилт хангагдсан байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.104.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.