Тус сумын "Өвөр Эрхэт" хоршооны үйл ажиллагаатай танилцаж, зээлийн эргэн хяналт хийж ажиллалаа.
Тус хоршооны 9 гишүүн малчин нь сүү болон махны чиглэлийн мал худалдан авчээ.
Одоогоор хоршооны гишүүн малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангаж хашаа хороогоо янзалж, үхэр сүргийнхээ тоог нэмэгдүүлэн зээлийг зориулалтын дагуу зарцуулсан байна.
Тус хоршооны гишүүн малчин Э. Оюунбаатарын өвөлжөөнд хяналтаар очиход зээлдэгч зээлийн санхүүжилтээр сүү болон махны чиглэлийн 15 үхэр, 1 бухийг Жаргалант сумаас худалдан авч нийт 50 орчим үхэртэй үйл ажиллагаа явуулж байна. Хашаандаа ногоон тэжээл 1.0 га газар талбайд тарьдаг. Мөн бага хэмжээгээр төмс тарьдаг.
Өвөлдөө өдөрт 40 литр, ид үедээ өдөрт 100 литр сүү саадаг. Нийт сүүний 70 хувь орчмыг Жаргалант сумын Таван тансаг хоршоонд нийлүүлдэг, үлдсэн хэсгийг бяслагны үйлдвэрт нийлүүлдэг байна.
Жаргалант сум 11 дүгээр сарын 1-ээс сүүний урамшуулалд хамрагдах болсон бөгөөд 1 литр сүү тутам 1,000 төгрөгийн урамшуулал авахаар болсон байна.
Өнгөрсөн жил зуд хүнд туссан хэдийч энэ жил өвөлжөөний байраа сайжруулж, тэжээл сайн хураасан тул энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан байна.
Цаашид хоршооны гишүүн малчны зээл нэмж авч сүүний гарц ихтэй сүүний үхэр авах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж өөрсдийн дэлгүүрээр борлуулах төлөвлөгөөтэй байна.
-
11 цаг 45 мин
-
14 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин