512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 49.8 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар нийт 114 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 24.5 сая тонн нүүрс борлуулаад байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.254.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 47 мин
-
Уржигдар 20 цаг 44 мин
-
Уржигдар 20 цаг 38 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
2025-04-15