Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц, тулгамдаж буй асуудлыг засгийн газрын хуралдаанд танилцуулна
Үйл явдал
/
2024-08-20
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "Газрын тос
боловсруулах үйлдвэр барих" төслийг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангаж, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн
үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг урагшлуулахад салбар хоорондын уялдааг хангаж, шат дамжлага багатайгаар, шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлж, төр засгаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах шаардлагатай байгаа юм.
Энэ хүрээнд ажлын хэсэг хуралдаж төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.130.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.