НаИТХ: Өнөр олноороо сайхан наадаарай

МЭНДЧИЛГЭЭ 
Тулгар төрийн 2233,
Их Монгол Улс байгуулагдсны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113,
Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, Нутаг орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

Уламжлалаа дээдэлж
Ур ухаанаараа бахархаж
Өөдлөн дэвжихийн ерөөлтэй
Өнөр олноороо сайхан наадаарай.

Хүндэтгэсэн,
Налайх дүүргийн ИТХ-ын дарга Пүрэвдоржийн НАРАНТУЯА

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.1.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.