Н.Учрал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг иргэдийн эрх ашигт нийцүүлнэ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн хурал өнөөдөр (2024.09.12) төрийн ордонд боллоо.
Эдгээр хуулиудыг Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчим болон төрийн болон орон нутгийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдалтай холбоотой харилцааг зохицуулж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор боловсруулж байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, олон нийтийн хяналтыг бий болгоход хуулийн төслүүд чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл хууль иргэдийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой. Энэ хүрээнд зарим төрийн өмчит компаниудыг нэгтгэх, татан буулгах, хөрөнгийн зах зээл дээр хувьцааг нь гаргаж олон нийтийн болгох эрх зүйн үндэс бүрдэх ёстой” гэдгийг онцлов.
Өнгөрсөн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийт 36 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодруулбал төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн асуудлаар 2 удаа, хууль хоорондын зөрчлийг арилгах болон зохицуулагдаагүй харилцааг нөхөн зохицуулах зорилгоор 23 удаа, төрийн өмчийн ангиллын асуудлыг нэмэгдүүлэх зорилгоор 1 удаа, бусад асуудлаар 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой эерэг үр дүн цөөнгүй байгаа боловч өнгөрсөн хугацаанд зохицуулалтын хийдэлтэй, цаг үеийн шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг олон удаа оруулснаас хуулийн зохицуулалтын цогц байдлыг алдагдуулахад хүргэсэн байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
27 мин
-
27 мин