ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНФУ-аас Монгол улсад суух элчин сайд Коринн Пэрера да силваг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2024-10-10
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера Да Силваг өнөөдөр (2024.10.10) төрийн ордонд хүлээн авч уулзав.
🔘Сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллах хугацаандаа Үндэсний хиймэл дагуулыг Бүгд Найрамдах Франц Улстай хамтран бүтээх ажлыг эхлүүлсэн. Өдгөө ЗГХЭГ-ын даргын хувиар дээрх ажлыг үргэлжлүүлэн хариуцахын сацуу, Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, мөн “Зөөвч Овоо” Ураны төслийн Монголын талын Ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагаа дурдав.
🔘Мөн өнгөрсөн онд хоёр орны Төрийн тэргүүн нар анх удаа харилцан айлчилсан нь Монгол, Францын харилцаанд чухал түүхэн үйл явдал болсныг онцолж, энэ үеэр талуудын харилцан тохирсон Үндэсний хиймэл дагуул болон “Зөөвч овоо” ураны төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байгаагаа илэрхийлэв.
🔘Үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНФУ-ын талтай хэлэлцээ хийх, зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ байгуулах ажлыг 2024 онд багтаан дуусгах, шаардлагатай газрын станцуудын байршилд судалгаа хийж эцэслэх зэрэг ажлууд дээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.
🔘Элчин сайд Коринн Пэрера Да Силва хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, иргэд хоорондын харилцан ойлголцол нэмэгдэж, түүхэн томоохон төслүүд хэрэгжиж, бодит үр дүн гаргахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.