Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Тика-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Муслу Алиг хүлээн авч уулзан, Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улстай 1969 онд дипломат харилцаа тогтоосон ба Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрыг хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2002 онд байгуулсан. Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг нь манай улсад барилга, зам, бүтээн байгуулалт, соёл, аялал жуулчлалын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ба өнөөдрийн байдлаар соёлын өвийг хамгаалах төсөл болох Мэргэн Тоньюкукын музейн барилгын төслийн ажил явагдаж байна.
-
Уржигдар 20 цаг 21 мин
-
Уржигдар 20 цаг 14 мин
-
Уржигдар 20 цаг 03 мин