Туслах ажилтны сонгон шалгаруулалтын зар
Үйл явдал
/
2024-10-24

ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2024-10-24

 

Ерөнхий зорилго Албан тушаалын зорилго: Төслийн нэгжийн албан хэрэг хөтлөлт, захиргааны дотоод ажлыг хариуцан гүйцэтгэх.  

 Ажлын хамрах хүрээ 

1. Төслийн нэгжийн баримт бичгийн бүрдлийг хангах, албан хэрэг хөтлөлтийн дүрэм, журам, зааврыг мөрдөн ажиллах, захиргааны дотоод ажлыг хариуцан гүйцэтгэх; 

2. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн албажих баталгаажсан баримт материалыг архивын нэгж болгон бүрдүүлж, хадгалах; 

3. Удирдлагаас өгсгөн үүрэг даалгавар, хариуцсан ажлын чиглэлээрх аливаа санал хүсэлтийг хугацаанд нь шуурхай, чанартай биелүүлж үр дүнг тайлагнаж ажиллах. 

  Ажлын байранд тавигдах шаардлага 

 Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. 

 Мэргэжил: Төрийн удирдлага /041306/, Хүний нөөцийн менежмент /041304/. 

 Туршлага: Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын туршлагатай. 

 Ур чадвар:  

  • Албан бичиг, шийдвэрийн төсөл боловсруулах чадвар эзэмшсэн байх; 

  • Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийн дагуу баримт бичиг боловсруулах чадвартай байх. 

 Оролцогчдод шаардагдах баримт бичиг: 

 Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд: 

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх; 

• Товч намтар; 

• Иргэний үнэмлэхийн хуулбар; 

• Боловсролын диплом, гэрчилгээ; 

• Мэргэшлийн үнэмлэх; 

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар; 

Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт / байж болно /, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт. 

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.   

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.   

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр. 318 тоот 

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ. 

  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ 

АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 

 Ерөнхий зорилго 

Албан тушаалын зорилго: Төслийн барилга байгууламжийн автоматжуулалтын чиглэлээр хөтөлбөр, төслийг боловсруулах, батлуулах, бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, захиалагчийн хяналтын зөвлөгөө өгөх, барилга байгууламжийн автоматжуулалтын тоног төхөөрөмж угсралтад гэрээнд заасан стандарт, шаардлагад нийцүүлэн хяналт тавьж ажиллана. 

 Ажлын хамрах хүрээ 

1. Автоматжуулалтын зураг төсөв, хэмжих хэрэгсэл, удирдлагын төхөөрөмж, программ хангамж, сервер, мэдээллийн сангийн техникийн тодорхойлолтыг Монгол Улсын болон Олон Улсын холбогдох бусад хууль тогтоомж, норм, норматив, стандарт болон төслийн удирдлагын баримт бичиг, барилга байгууламжийн ТЭЗҮ-д нийцсэн эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд залруулга хийлгэх, зөвшилцөх; 

2. Суурилуулах тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл, программуудыг төслийн холбогдох баримт бичиг стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж угсралтын явцад хяналт тавих, фото зургаар баталгаажуулсан ил, далд ажлын актыг баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэгчийн хяналт хийх; 

3. Автоматжуулалтын горим, системийн тохиргоо, хоорондын уялдаа холбоог нягтлан, программ хангамжууд, удирдлагын системийн туршилт тохируулгад хяналт тавих; 

4. Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх; 

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Бакалавр болон магистр, түүнээс дээш зэрэгтэй. 

Мэргэжил: КИП, Автоматик, электроник автоматжуулалтын инженер /0714/. 

Туршлага: Дээрх мэргэжлээр 5-с доошгүй жил ажилласан байх; Барилга, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн байгууллагад ажилласан туршлагатай; 

Ур чадвар: Компьютерын албан хэрэгцээний MS Office, мэргэжлийн AutoCAD программыг  эзэмшсэн байх; англи хэлний зохих мэдлэгтэй байх;  

Оролцогчдод шаардагдах баримт бичиг: 

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд: 

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх; 

• Товч намтар; 

• Иргэний үнэмлэхийн хуулбар; 

• Боловсролын диплом, гэрчилгээ; 

• Мэргэшлийн үнэмлэх; 

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар; 

             • Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт / байж болно /, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт. 

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. 

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.   

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр. 318 тоот 

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ. 

 ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ

https://user.tender.gov.mn/mn/news/detail/1729589296786

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.198.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.