Монголын тогтвортой санхүүгийн форум 2024 арга хэмжээнд барилгын салбарын төлөөллүүдийг оролцохыг урьж байна
Үйл явдал
/
2024-11-19

Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2024 арга хэмжээнд Барилгын салбарын төлөөллүүдийг оролцохыг урьж байна

“Монголын Тогтвортой Санхүүгийн Форум (ТоС Форум) - 2024”

Монголын Тогтвортой Санхүүгийн Форум нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж, бодлого боловсруулагчид, санхүүгийн салбарын оролцогчид, бизнесийн байгууллагууд, дотоод, гадаадын экспертүүд, иргэний нийгмийн төлөөллүүдийг нэгтгэдэг томоохон платформ бөгөөд тогтвортой санхүүжилтийн хүрээнд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, мэдлэг хуваалцах, ирээдүйн зорилгоо тодорхойлоход чухал гүүр болдог билээ.

Энэ жилийн ТоС Форум нь "Монгол Улс - Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь" сэдвийн хүрээнд 11-р сарын 27, 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицохоос эхлээд нийгмийн оролцоо, биологийн олон янз байдлыг хамгаалах, хөдөө аж ахуйн салбарт ногоон шилжилтийг хийх, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт зэрэг яг одоо бидэнд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх санхүүгийн шийдлүүдийг хэлэлцэх юм.

ТоС Форумын хүрээнд дараах өндөр түвшний хэлэлцүүлэг, сэдэвчилсэн сургалт, воркшоп арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

2024 оны 11-р сарын 27-ны өдөр Монголбанкны Төв байрны хурлын танхимд:

Уур амьсгалын тайлагнал ба ногоон хөрөнгө оруулалтын боломжууд воркшоп

Хүнсний салбарт эко тэмдгийн стандартыг нэвтрүүлэх нь: Олон улсын чиг хандлага ба зах зээлийн боломжууд воркшоп (байршил TBC)

2024 оны 11-р сарын 28-ны өдөр Төрийн ордонд - Өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүд:

Ногоон санхүүжилтийн боломжуудыг нэмэгдүүлэх нь

Тогтвортой хөдөө аж ахуйн шилжилтийн санхүүжилт

Ногоон ирээдүйг цогцлоох эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдлүүдийг санхүүжүүлэх нь

2024 оны 11-р сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд - Сэдэвчилсэн сургалт, воркшопууд:

Нөлөөллийн хөрөнгө оруулалт ба тогтвортой санхүүжилтийн хүртээмж воркшоп

Хүнсний салбарын ЖДҮ-үүдэд тогтвортой менежмент болон санхүүжилтийн боломжуудыг бүрдүүлэх нь

Биологийн олон янз байдлын санхүүжилтийн салбар хуралдаан

Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо воркшоп

ТоС Холбооны нийт гишүүдийн хурал (ТоС Холбооны гишүүд урилгаар)

Хүлээн авалт (Урилгаар)

ТоС Форумын хөтөлбөртэй энд дарж танилцана уу.

Тогтвортой, ногоон хөгжил, санхүүжилт нь бүх түвшний хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж, ахиц дэвшил гаргах салбар билээ. Тэр ч утгаараа төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд ТоС Форумыг дэмжин ажилладаг. Энэ жилийн форумыг дэмжин хамтран ажиллаж буй дээрх бүх байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлье.

Та бүхэн доорхи линкээр орж 11 сарын 28-ны өдрийн Төрийн ордны хуралдаанд бүртгүүлэн, оролцоогоо баталгаажуулаарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.170.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.