Ерөнхий сайд хүндэтгэх шалтгаантай байгаа учраас ирж амжаагүй байна. Уг нь ерөнхий сайд байсан бол зүгээр байх байлаа гэхдээ тэргүүн шадар сайд нар болон бусад холбогдох сайд нар байгаа учраас хоёр зүйл дээр ерөнхийлөгч та бүхэнд чиглэл өгье. Нэгдүгээр асуудал бол утааны асуудал засгийн газрын бүтэц зохион байгуултад өөрчлөлт орсон сайд нар ажиллаа аваад удаагүй байгааг ойлгож байгаа одоо та бүхэн ажилдаа орцгоо салан задгай шаардлага тавихгүй бие биедээ найраан дундаа ороод одоо явж явж найрааны засгийн газар болох юм байна л даа. Тийм юм байхгүй эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа ажлаа хийцгээ. Гаргасан амжилтаасаа яагаад бид нар ухраад байгаа нь асуудал болоод байна. Яагаад гурван жил утаагүй байсан одоо ингээд ийм байдалд орчхов. Та бүхэн санаж байгаа цар тахлын үе байсан. Бүх айл гэртээ өдөржин галлаад яагаад болоод байсан юм. Улаанбаатарын нүүрсний утаа дээр нь хариуцлагагүй утаа хоёр хавсраад улаанбаатрыг ингэж бүрхэж байна. Таван толгой түлшний дарга Эрдэнэбаяраа та нар хатаалт хийхгүй байгаа өнөөдөр миний сонссоноор 13% гэж сонссон. Бид нар стандартыг 6% барих ёстой. Тэгвэл бид нарыг ажиллаж байх үед 4% чийгшилтэй байсан. Түлшнийхээ чанар дээр онцгой анхаар, зохион байгуулалтаа сайн хий, ажил хийхгүй байгаа арчаагүй хүмүүсээ зайлуул.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний төв татан буугдсан. Энэ яагаад татан буугдав одоо энийг хариуцах хүн байхгүй. Төрийн хамгийн чухал ажил бол хяналт шалгалтын ажил байдаг. Өнөөдөр хянаж шалгаж байгаа юм байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороогоо байгуулах шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүргийг та бүхэнд өгч байна. Энэ байхгүйгээр та бүхэн урагш алхахгүй. Өнөөдөр засгийн газар ганцхан таван толгой түлшний хамт олонд агаарын бохирдлыг даалгаж орхичхоод ажиллана гэвэл хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тийм учраас та бүхнийг улсын онцгой комиссыг яаралтай хуралдуул.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 47 мин
-
Уржигдар 20 цаг 44 мин
-
Уржигдар 20 цаг 38 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
2025-04-15