Н.АЛТАНШАГАЙ: ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ Ерөнхийлөгчийн санаачилгаар баригдахаар болсонд баяртай байна
Үйл явдал
/
2024-12-17

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Алтаншагай санаачилга гаргаж "Хавдар судлалын үндэсний төвийн шинэ эмнэлэгийг барих газрыг Сонгинохайрхан дүүрэгт шийдсэн" талаар мэдээлэл хийж, гишүүд түүнийг нь дэмжиж гарын үсэг зурсан. Улмаах төсөв батлагдахад Хавдрын шинэ эмнэлгийг барилгыг барихад шаадлагатай төсвийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Тэгвэл түүний энэ санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авч “ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” баригдахаар боллоо. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 34-р хороонд баригдахаар яригдаж байгаа “Хавдар судлалын үндэсний төв-II” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар баригдахаар өчигдөр захирамж гарлаа. Уг захирамжаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулж бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЭЗХ-ийн төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллахаар болж байна.

Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор болгон илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг байгуулахаар тусган Ерөнхийлөгчийн зүгээс ажлын хэсэг байгуулж байгаа юм. Монголын төдийгүй дэлхий дахины томоохон асуудал болоод байгаа хавдрын асуудалд ийнхүү Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас онцгой анхааран дэмжлэг үзүүлэхээр болж байна.

Уг эмнэлгийг барихаар 34-р хорооны нутаг дэвсгэрт 12 га газрыг гаргахаар хөөцөлдөн шийдээд байсан бол нэмээд 3 га газар гарган цэцэрлэгт хүрээлэнтэй цогцолбор болгохоор болж газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгааг дуулгахад таатай байна. Улаанбаатар хотын баруун бүс, хамгийн их хүн амтай дүүргийнхээ зовлонг мэдэхийн хувьд эмнэлгийн үйлчилгээг иргэдэд маань ойртох, тэгш хүртээмж талаасаа нэг алхам урагшилна гэдэгт итгэлтэй байна.

Хот төлөвлөлтийнхөө тухайд хотын баруун бүсэд байгаа гэдгээрээ иргэдэд эмнэлгийн хүртээмж талаасаа хамгийн зөв шийдэл хэмээн төлөвлөлтийнхөн үзэж байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.86.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.