Х.НЯМБААТАР: ЗУУХ солих ажлыг зогсоохгүй. Энэ олон айлын хүмүүс УГААРТААД ҮХВЭЛ яах юм бэ...
Үйл явдал
/
2024-12-18

Агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй ажлаа хотын дарга Х.НЯМБААТАР сэтгүүлчдэд танилцуулла. Тэрбээр  "Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа 198 мянган яндан байна. Эдгээр яндагууд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна. Тооцооллоор 84400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай. Сүүлийн үед гарсан угааржилтын шалтгаан эдгээр шаардлага хангаагүй зуухаас болсон. Сайжруулсан түлшний чанарын тухай тоо баримт хэлэхгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй танилцах байх. Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд, эдгээр зуухтай айлууд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Одоо ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн байгаа.

Өнгөрсөн жил зуух шинэчлэх талаар ажил төлөвлөгдөж байсан ч нийгмийн сүлжээний эсэргүүцлээс болоод больсон. Энэ жил мөн нийгмийн сүлжээнд олон хүн эсэргүүцэж байна. Гэхдээ үүнээс болж зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй. Төсөв батлагдсан байгаа. Түүнчлэн хотын удирдлагын багаас яндангүй бүсийг зарлана. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Үлдсэн 80 мянган айлыг нефьтийн дайвар бүтээгдэхүүн нафтагийн С5, С6, С6 загварын газны шугамд холбоно. Үйлдвэрийг нэг жилийн дотор барих боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл өгсөн. Судалгааг гадаадын мэргэжилтнүүд энэ сарын 19-нд эхлүүлнэ" гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулах метро төслийн талаар Хотын дарга Х.Нямбаатар "Метротой холбоотой санхүүжилтийн асуудлыг шийдсэн гэж ойлгож болно. Энэ долоо хоногт Их Британийн Засгийн газрын Сангийн яамнаас Монголын Засгийн газарт UKS буюу Их Британийн Засгийн газрын газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 жилийн хугацаатай гаргаж, метроны төслийг санхүүжүүлэхээр болж байна. Тиймээс одоо зарласан байгаа метроны тендерээ зогсоож, хойшлуулахгүйгээр явуулах боломж бүрдэж байна. Ирэх оны нэг, хоёрдугаар сард синдикат банкуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөж байна" гэв. 

Мөн тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгөөр хэсэг бүлэг айлын зуух солих төрийн хийх ёстой ажил мөн үү? гэх сэтгүүлчдийн асуултад "84 мянган зуух салаад унах гэж байна. Хэрвээ тэгвэл илүү л олон хүн үхнэ шүү дээ. Өөрөө хариуцаж байгаа ажлаа би өөрөө мэдээд хийе. Эсвэл олон нийтийн санал асуулга аваад больё" хэмээх хариулт өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.145.40.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (202.126.88.195) 2024-12-19 00:44:28
Алуурчин утаагаар бүгдийг нь явуулах нээ тайрдас минь зуухаа аваад зайлаарай. Газ хэрэглэ түүний сургалтыг зб хэрэгтэй. Нэг бол энэ олон зарцсан барилгууддаа иргэдээ оруул орон сууцжуулах хэрэгтэй утаа нам алга болно туршиж үзэхийг зөвлөе
Газ бол зөв шийдэл (66.181.161.10) 2024-12-18 13:56:07
Дэмжиж байна.