Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга С.АМАРСАЙХАН дараах мэдээллийг өглөө.
-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас дөрвөн чиглэлээр мэдээлэл өгнө. Нэгдүгээрт, олон нийтийн дунд асуулт хэрэгтэй байгаа Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийн асуудлаар өчигдөр бизнес аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсгийн ахлагч нартай хамт уулзаж, ярилцлаа. Өнөөдөр энэ асуудлаар Л.Гантөмөр сайд танилцуулга хийж, энэ хэлэлцээрийн асуудлыг түр хойшлуулах, хэлэлцээрийг цааш нь үргэлжлүүлж үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг нарийвчлан тусгах, нөгөө талаараа экспортлогч аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ дэмжих, хэрэглэгчдийнхээ хэрэглээг хамгаалах, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартай нийлүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх агуулгаар хэлэлцээрийг цааш үргэлжлүүлж, аж ахуйн нэгжүүдийнхээ саналыг тусган, харилцан ойлголцсон ийм нөхцөлд хийх ёстой гэдэг агуулгаар хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэлээ.
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
Өчигдөр 15 цаг 50 мин
-
Өчигдөр 15 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 31 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Өчигдөр 11 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин